• Утас:7201-1177, 9911-0185
  • Имэйл: info@iaudit.mn
  • Асуулт, хариулт
  • Холбоо барих
  • Нүүр
  • Бидний тухай
  • Үйлчилгээ
    • Аудит
    • Аудит баталгаажуулалт
  • Мэдээ
Үнийн санал авах

Мэдээ

  • Нүүр
  • Мэдээ
  • Aудит хийх шинэ арга, хэрэгслүүд” олон улсын сургалт боллоо
Aудит хийх шинэ арга, хэрэгслүүд” олон улсын сургалт боллоо

Aудит хийх шинэ арга, хэрэгслүүд” олон улсын сургалт боллоо

Мэдээ огноо: 2024-01-22

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Аудит хийх шинэ арга, хэрэгслүүд” олон улсын сургалтыг өнгөрсөн 7 хоногт буюу 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 9 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа.

“House of Training” байгууллагын санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш, аудитор, эрсдэлийн шинжээч, зөвлөх Ив Децюнинк бидний урилгаар манай улсад хүрэлцэн ирж, энэхүү сургалтыг удирдан явуулсан юм. 
Тэрбээр энэхүү сургалтаар дамжуулан оролцогчдод дотоод аудитын төлөвлөлт, ажлын бүхий л үе шатанд ашиглаж болох хамгийн сайн тоон болон чанарын арга хэрэгслүүдийг танилцуулж, эдгээрийг үйл ажиллагаандаа хэрхэн бие дааж, одоогийн арга техниктэй хослуулан ашиглах талаар шинэ ойлголт, мэдлэгийг өглөө.

Энэхүү сургалтад банк, санхүүгийн салбарын дотоод аудиторууд, үйл ажиллагааны эрсдэлийн шинжээч, хянан шалгагч нар болон комплаенсын ажилтнууд хамрагдлаа. Сургалт нь танхимаар, Англи хэлнээс дагалдах Монгол орчуулгатай явагдсан бөгөөд сургалтын явцад оролцогчид маань давхар кейс судалгаа, дасгал ажилласан.

Банк Санхүүгийн Академийн хувьд ойрын жилүүдэд дотоод аудиторууд, хянан шалгагч нарт зориулсан олон улсын томоохон сургалтыг зохион байгуулаагүй тул энэхүү сургалт нь нэлээн онцлогтой, үр өгөөжтэй сургалт болсон гэж харж байна.
Сургалтын дараа “House of Training” байгууллагын сургагч багш Ив Децюнинк Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэгтэй цаашдын төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, тус академийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүслээ.

Сургагч багш Ив Децюнинк болон сургалтад хамрагдсан нийт оролцогч нартаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!

Үйлчилгээ

  • Бидний тухай
  • Аудит
  • Аудит баталгаажуулалт
  • Мэдээ
  • Холбоо барих
  • Үнийн санал авах

Мэдээ

Аудит буюу дотоод хяналт хийх 9 оновчтой алхам

Санхүүгийн тайландаа аудит хийлгэхийн 5 ач тус

Үнэн бодит, олон улсын жишигт нийцсэн чанартай үйлчилгээнд тулгуурласан харилцдынхаа итгэл найдварыг хүлээсэн тэргүүлэгч байгууллага болохын төлөө ажиллах болно.

Веб бүтэц

  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Аудит
  • Аудит баталгаажуулалт
  • Мэдээ
  • Холбоо барих
Монгол улс, УБ, СБД, 5-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 59, Эко интернэйшнл тауэр, 22 давхар 2201 тоот
info@iaudit.mn audit@iaudit.mn
(+976) 7201-1177 (+976) 9911-0185

© Copyright 2023 Ирагам аудит ХХК