• Утас:7201-1177, 9911-0185
  • Имэйл: info@iaudit.mn
  • Асуулт, хариулт
  • Холбоо барих
  • Нүүр
  • Бидний тухай
  • Үйлчилгээ
    • Аудит
    • Аудит баталгаажуулалт
  • Мэдээ
Үнийн санал авах

Мэдээ

  • Нүүр
  • Мэдээ
  • Санхүүгийн тайландаа аудит хийлгэхийн 5 ач тус
Санхүүгийн тайландаа аудит хийлгэхийн 5 ач тус

Санхүүгийн тайландаа аудит хийлгэхийн 5 ач тус

Мэдээ огноо: 2024-01-21

1. Хууль журмын мөрдөлт
Бизнесийн байгууллагын удирдлагад ирээдүйн хөрөнгө оруулалт болон зээлийн шийдвэр гаргахад үнэн зөв санхүүгийн мэдээлэл чухал байдаг. Санхүүгийн эрсдэлтэй байдал нь таныг зах зээлээс харилцагчаа алдах цаашлаад нэр хүндээ алдах эрсдэлд унагадаг. Аудитор нь байгууллагын санхүүгийн тайланг шалгаж, нягтлан бодох бүртгэлээ хэр сайн хөтөлсөн, хөрөнгө, үйл ажиллагаагаа бүгдийг нь зохих журмын дагуу зөв бүртгэсэн эсэх, үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж уу гэх зэргийг хянадаг. Санхүүгийн мэдээлэлдээ сэтгэл амар итгэж болох боломжийг танд аудит бий болгох юм.

2. Бизнесээ сайжруулах
Илүү нарийвчилсан аудит нь байгууллагын дотоод систем, хяналт зэргийг нэгд нэгэнгүй судалдаг. Ингэснээр аудитын мэргэжилтнүүд тухайн бизнесийг илүү үр дүнтэй болгоход хэрхэн сайжруулах талаар саналаа боловсруулдаг. Дотоод хяналтын систем, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, үр ашиг, засаглал болон соёлыг сайжруулах арга замуудыг аудитын явцад тодорхойлж болно.

3. Итгэл
Санхүүгийн тайлангийн аудит нь аж ахуйн нэгжийн өнөөгийн нөхцөл байдлыг харуулсан үнэн, шударга илэрхийлэл болохыг хараат илэрхийлж, баталгаажуулдаг. Энэ нь тухайн байгууллагын үйлчлүүлэгчид, оролцогч талууд, хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчдэд болон худалдан авагчдад үнэлж баршгүй итгэлийг бий болгодог. 

4. Луйвраас урьдчилан сэргийлэх
Монголд бизнес эрхлэгчид залилан, алдаа, авлигад өртөх магадлал өндөр байдаг. Ажлын байран дахь залилан мэхлэлт нь зарим тохиолдолд хэдэн жилээр илрэхгүй явсаар даамжирдаг бөгөөд энэ байдлаас урьдчилан сэргийлэх талаар аудиторын санал нь маш их ач холбодолтой байдаг. Туршлагатай аудиторууд байгууллагын тогтолцоо, хяналт дахь сул талыг нарийвчлан тодорхойлж, залилан мэхлэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд авах шаардлагатай арга замыг санал болгодог.

5. Төлөвлөлт, төсөвийг сайжруулах
Аудит нь байгууллагын санхүүгийн тайлангийн үнэн зөвийг санхүүгийн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх замаар аудитын явцад олж авсан нотолгооны үндсэн дээр баталгаажуулдаг. Энэ бол нарийвчилсан үйл явц бөгөөд зарим төрлийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийг нарийвчлан судлахад хүргэдэг. Энэхүү чухал шалгалтыг аудиторын санхүүгийн мэдлэгтэй хослуулан бизнес эрхлэгчид ирээдүйн санхүүгийн төлөвлөлт, төсөвлөлт, санхүүгийн шийдвэр гаргахдаа ашигласнаар үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх боломжтой болдог.

 

Үйлчилгээ

  • Бидний тухай
  • Аудит
  • Аудит баталгаажуулалт
  • Мэдээ
  • Холбоо барих
  • Үнийн санал авах

Мэдээ

Aудит хийх шинэ арга, хэрэгслүүд” олон улсын сургалт боллоо

Аудит буюу дотоод хяналт хийх 9 оновчтой алхам

Үнэн бодит, олон улсын жишигт нийцсэн чанартай үйлчилгээнд тулгуурласан харилцдынхаа итгэл найдварыг хүлээсэн тэргүүлэгч байгууллага болохын төлөө ажиллах болно.

Веб бүтэц

  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Аудит
  • Аудит баталгаажуулалт
  • Мэдээ
  • Холбоо барих
Монгол улс, УБ, СБД, 5-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 59, Эко интернэйшнл тауэр, 22 давхар 2201 тоот
info@iaudit.mn audit@iaudit.mn
(+976) 7201-1177 (+976) 9911-0185

© Copyright 2023 Ирагам аудит ХХК